БШУЯ: “Улаан шугам“ татах зэргээр хүүхдийн сурах эрхийг хязгаарласан албан тушаалтанд хариуцлага тооцно

Суурь боловсролоо эзэмшээд төгсөж буй есдүгээр ангийн сурагчдыг зарим сургууль жагсааж, "Улаан шугам" татдаг. Энэ нь хүүхдүүдийн эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхсан үйлдэл хэмээн шүүмжлэх хүн олон байдаг. Тус асуудалд Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас дараах тайлбарыг өгчээ. 

Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайдын “Элсэлтийн тухай” 2020 оны А/201 тоот тушаалын 1-р заалтаар Ерөнхий боловсролын сургуулийн IX ангийг тухайн жил өдрөөр төгссөн сурагчдыг X ангид элсүүлэх тоонд хязгаарлалт тогтоохгүйгээр хүсэлт гаргасан суралцагчийг үргэлжлүүлэн суралцуулж байхыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байдаг.

Энэ тушаал өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд гэдгийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдэгдлээ.

alban bichig

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.