Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн 46 дахь жилийн төгсөлтийн баяр боллоо

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль 46 дахь хичээлийн жилдээ зургаан мэргэжлийн ангийн 75 суралцагчийг мэргэжилтэй ажилтан болгон хөдөлмөрийн зах зээлд нийлүүллээ. 

Тодруулбал, 2021-2022 онд бэлэг дурсгалын зүйл урлаач, гар утас, телефон аппаратын засварчин, модон эдлэлийн мужаан, тогооч, талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, сийлбэрчин мэргэжлийн ангийн суралцагчид төгсөн төгсөлтийн баяраа өчигдөр /2022.06.13/ тэмдэглэжээ.

Баярт ажил олгогч эзэд, хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагууд, багш, эцэг, эх асран хамгаалагчид оролцсон юм.72

666

9991

2222

4444

33333

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.