СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-06-11

Дуучин Укагийн "DANCE WITH ME" тоглолт 19:00 цагаас эхэлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Дуучин Укагийн "DANCE WITH ME" тоглолт өнөөдөр 19:00 цагаас STEPPE ARENA буюу Мөсөн Өргөөд болох гэж байна.

Тоглолтод “Киви”, “Татар”, Наагий, Оки, Цэцэ, Оргил, Don Dior, AM-C, “B production” болон “Voice Mongolia” шоуны шилдэг оролцогч, уртын дуучин Б.Алтанжаргал, Э.Дашням нар оролцох ажээ.

Тоглолт дэлхийн стандартыг бүрэн хангасан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон "STEPPA ARENA"-д зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Тоглолтод зориулж Баянгол зочид буудлын урдаас дараах цагуудад автобус үнэ төлбөргүй үйлчилж байгаа аж.

Тасалбарын төрлүүдээс танилцуулбал:

VIP ZONE - 249,000₮ - Тайзны эгц өөдөөс харсан энэхүү хэсэгт үзэгчид тоглолтын турш VIP үйлчилгээ авах боломжтой, онцгой тав тухтай хэсэг юм. Мөн машинаа тусгай зогсоолд байрлуулж, тусгай орц гарцаар нэвтрэх бөгөөд хэрэгцээт үйлчилгээнүүдтэй хамгийн ойр байрлалд сууна.
SEATED ZONE - 129,000₮ - Гэр бүл, хамт олноороо яваа үзэгчид болон хөгжлийн бэрхшээлтэй үзэгчдэд зориулсан суудал бүхий байршил. Хүүхдүүд болон ахмад настнуудтайгаа хүрэлцэн ирэх тав тухыг хангасан, хүүхдийн тоглоомын өрөөтэй хэсэг.
FAN ZONE - 69,000₮ - Тайзны чанх урдаас зогсож үзэх хэсэг бөгөөд дуу хөгжмийг хамгийн ойроос сонсож, чөлөөтэй дуулж бүжиглэх хүсэлтэй үнэнч сонсогчдод зориулсан талбай.
BF ZONE - 49,000₮ - Тайзнаас холгүй, найз нөхдөөрөө хөгжилдөн цэнгэх, олуулаа зочилж буй үзэгчдэд зориулсан, зогсож үзэх хамгийн том талбай.

Тасалбарыг shoppy.mn-ээс захиалах боломжтой. Мөн 76767600 утсаар захиалж болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.