СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Батцэцэг: Хөргүүртэй чингэлэг бүхий хүнсний ногооны экспортыг маргаашаас сэргээнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Хилийн Замын-үүд авто замын боомтын чингэлэг тээврийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ. 

Тэрбээр "БНХАУ-ын Эрээн хотод цар тахал дэгдсэнээс хойш 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусын халдварын тоо 376 болж тасралтгүй нэмэгдэж байна. Мөн шинж тэмдэггүй 248 тохиолдол батлагдсан талаар тус хотын КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх шуурхай штабаас мэдээлэв.

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын тасралтгүй үйл ажиллагааг хангах, цар тахлын улмаас буурч буй

Эрээн хотын Хао Ган хүнсний ногооны терминалд Монгол Улс руу экспортлох нарийн ногоо болон жимсний ачилт хийж эхэлсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хөргүүртэй чингэлэг бүхий хүнсний ногооны экспортыг сэргээхээр болоод байна.

Өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн авто замын боомтын "0" цэгийн чингэлэг солилцох талбайд Хятадын талаас 40 футын 37 чингэлэг, 20 футын 44 чингэлэг, нийт 81 чингэлэг, 27 импортын тээврийн хэрэгсэл байршуулсан бөгөөд Монголын талаас татан авах ажил үргэлжилж байна" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.48

дэндүү эмгэнэлтэй улс юм даа сайхан бэлэн газар нутаг бхад ногоогооч тарьж чадахгүй үзэн ядаад бга хужаагааса яаж тарьж ургуулсныг нь ч эдэхгүй амруугаа гудраад үд болтол унатаж үхрийн дуунаар зам дээрээ гарч түгжрээд үдэш болохоор архидалт шоу нь эхлээд үүрийн гэгээгээр гэртэ ороод дэнүү дэндүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.