Наадмаар иргэдийн автомашиныг зогсоож, төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл автобусаар үйлчилнэ

Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баяр наадмын бэлтгэл ажлыг газар дээр нь очиж шалгалаа.

Тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмыг зохион байгуулах ажил эд өрнөж буй. Хоёр жил дараалан Ковид-19-ын цар тахлын улмаас Улсын баяр наадмыг тэмдэглэлгүй өнжиж, энэ жил ийнхүү тэгш ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээр зэхэж байна. Иймд Улсын Их баяр наадмыг зохион байгуулах хорооны салбар хороодын үйл ажиллагааг шалгаж, зарим хугацаатай үүрэг чиглэлүүдийг өгсөн юм.

Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнг зорих иргэдийн автомашины зорчих хөдөлгөөн, зогсоолыг хэрхэн шийдэх талаар Хэв журмын салбар хорооноос танилцууллаа. Үүнд Иймд тус үйлчилгээнд явах автобус болон, зогсоолыг сайтар бэлтгэж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхээр зохион байгуулахыг анхааруулсан юм.

287072966 404270948378256 6221834376320008369 n

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтийн ажлууд эхэлсэн бөгөөд, гаднах тохижилт болон ногоон байгууламж, бие засах газрын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийж эхэлжээ. Жилийн жилд шүүмжлэл дагуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах хуучин Бие засах газрыг буулгаж, шинээр,стандартын дагуу барих үүргийг 14 хоногийн хугацаатай өглөө. Мөн ашиглагдахаа больсон жижиг байгууламжуудыг буулгаж, үйлчилгээ явуулах иргэд, аж ахуйн нэгжийг зохион байгуулалттай байрлуулахыг анхаарууллаа.

287169000 404271095044908 5422571316623827586 n

Түүнчлэн Үндэсний сурын талбайг тохижуулах, шаардлагатай төсөв хөрөнгийг нэмж олгох үүргийг Шадар сайд С.Амарсайхан Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Д.Ганболд болон бусад холбогдох албаныханд үүрэг болголоо.

286582058 404271015044916 1025829184463609646 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.