? LIVE: Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ял оноолоо

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө эрүүгийн хариуцлагын үе шатаар үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар завсарласан.

Улсын яллагч, прокурор Б.Хурц яллах дүгнэлтдээ "Шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна" гэсэн юм.

Ингэснээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад, шүүхийн шийдвэрээ танилцууллаа.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгдэгч Н.Түвшинбаярыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар утсгаж гэмтээсэн, хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцлоо. 

Шүүхээс Н.Түвшинбаярт прокурорын зүйлчилсэн зүйлчлэл тохирч байна үзсэн байна.

Эрүүгийн  болон Иргэний хуулийн тус тус заалтуудад үндэслэн шүүгдэгч Н.Түвшинбаяр нь 2,7 тэрбум төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Нандинцэцэгт нөхөн төлсөн бөгөөд шүүгдэгч төлөх төлбөргүй болохыг дурдав. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Нандинцэцэг бусад зардлаа хуулийн дагуу шүүгдэгч Н.Түвшинбаяраас нэхэмжлэх эрхтэй гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.