Монгол залуусын байгуулсан старт-ап компани Францын шилдгээр шалгарахаар өрсөлдөж байна

Францад амьдардаг эгч, дүү хоёр хамтран инновацын"Кomet story" компанийг үүсгэн байгуулж, Францын зах зээл дээр өрсөлдөн ажиллаж байна.

Шинээр байгуулсан старт-ап компаниудын шилдгийг шалгаруулах тэмцээн саяхан Франц Улсын Парис хотноо зохион байгуулагджээ. Тус тэмцээнд Дээрх зургаан компаниас зөвхөн нэгийг зургадугаар сарын 23-нд шалгаруулж, цаашдын үйл ажиллагаанд нь Франц Улсаас дэмжлэг үзүүлэх аж.

Шалгаруулалтад олон үзүүлэлтийг харгалзахаас нэг нь нийгмийн сүлжээгээр аль компани нь хэр олон санал авсан бэ гэдгийг үнэлэх аж. Иймээс эгч, дүү хоёрын ээж Монгол түмнээ дэмжихийг хүслээ.

Санал өгөхдөө доорхhttps://www.tropheesinnovationcb.com/registration/formulaire-de-vote?fbclid=IwAR12iOfQ5maULFdgs9fzWe6oYwXwLN8-dAdnMXrqoi1Jxgo9SRaAu4THr2w

холбоосоор орж овог нэр, мэйл хаягаа бичин, шалгарсан зургаан компаниас "Кomet story" гэх хамгийн эхэнд гарч ирсэн компанийн нэрийг сонгож, сонголтоо баталгаажуулахад болох юм.

Тэд компаниа амжиттай ажиллуулж, Монгол Улсдаа үр шимийг  нь хүргэж, Монголын төрөх эмнэлэг, хүүхдийн асрах газрууд, хөгшчүүдийн асрамжийн төвүүдийн орчинг сайжруулахад анхаарч, бүх талаар дэмжлэг үзүүлэх хэтийн зорилготой гэнэ.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.