ОХУ-аас орж ирсэн түймрийн голомтод Үндэсний аврах бригадын алба хаагчид ажиллаж байна

ОХУ-аас орж ирсэн түймрийн голомтод Үндэсний аврах бригадын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Минжийн застав орчимд ОХУ-аас Монгол Улсын хил рүү ойн түймэр гарч байгаа тухай дуудлага ОБЕГ-т 2022.05.25-ны өдрийн 21:40 цагт ирсний дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх салбарын бүлгийн дарга, ахмад Х.Ганхуягаар ахлуулсан алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр явсан билээ. Тэгвэл өнөөдөр өглөө 07:36 цагт ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисгэгч, инженер болон

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх багийнхан түймрийн голомтыг бүтэн тойрч, тандалтын нислэг үйлдэж, Хилийн тэмдэгтийн чиглэлд нутгийн гүн рүү түймрийн өргөн 1 км, урт 700 м орчим, хилийн тэмдэгтээс 500 орчим метрийн зайтай, ОХУ талдаа шаталт их явагдаж байгаа, түймрийн зүүн урд болон урд хэсэгт уугьж байна, баруун хэсгээр намагт тулж унтарсан, нэмэлт хүч шаардлагагүй гэж мэдэгдсэн юм.

282014605 394412159364135 8759934963172276276 n

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын онцгой байдлын албаны хамтран хэрэгжүүлж буй Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийн хүрээнд “Airbus EC-145 T-1” загварын хоёр нисдэг тэрэг оруулж ирээд буй. Нисгэгчдийг сургаж дадлагажуулах ажил амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх бүрэлдэхүүн Минжийн хангайн гал түймрийн голомт руу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэсэн байна.

Шадар сайд С.Амарсайхан Хамгийн гол нь түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, шаардлагатай хүн хүч, техник төхөөрөмж, хувцас хэрэгсэл, хоол хүнсний нөөцийг бүрдүүлэх ёстой. Хуурайшилт ихтэй байгаа энэ цаг үед иргэд, олон нийт агаар салхинд гарах, амарч зугаалахдаа ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ мэдээллийг сайн хүргэх хэрэгтэй байна” хэмээн даалгажээ.

282100836 394412179364133 251340204457868119 n

284262235 394411949364156 5759260419001420978 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.