БНХАУ Номхон далайн орнууд дахь нөлөөгөө өргөжүүлэхийг зорьж байна

БНХАУ Номхон далайн орнуудтай бүс нутгийн эдийн засгийн аюулгүй байдлын өргөн хүрээтэй гэрээ хэлэлцээ хийж, эдгээр улс дахь нөлөөгөө эрс өргөжүүлэхээр зорьж байна.

Номхон далайн орнуудтай илүү ойр дотно харилцаатай болох алсын хараагаа онцолсон байна. Уг хэлэлцээрийн төсөлд худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, нийгмийн эрүүл мэнд, гамшгаас урьдчилан сэргийлэх, Ковид-19-ийн эсрэг дэмжлэг зэрэг асуудлаас гадна хятад хэл, соёлын солилцоо, сургалт, тэтгэлгийн арга хэмжээг тусгасан аж.

rawImage1

Улмаар ноён Ван И ирэх долоо хоногт Фижи улсад Хятад-Номхон далайн бүсийн Гадаад хэргийн сайд нарын хоёр дахь уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр 10 орон тус гэрээнд гарын үсэг зурна гэж Хятадын эрх баригчид найдаж байна.

Гэвч уг төлөвлөгөө нь Барууны болон Номхон далайн орнуудын зарим удирдагчийг санаа зовниход хүргээд байгаа юм. Тухайлбал, Микронезийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Дэвид Пануэло Номхон далайн 21 удирдагчид хаягласан захидалдаа, энэхүү гэрээ хэлэлцээрийн улмаас Хятад болон Барууны орнуудын хооронд шинэ "Хүйтэн дайн" дэгдэж магадгүй гэж эмээж буйгаа тэмдэглэжээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.