Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлдэг төслийн нэгжийн зохицуулагчийг саатууллаа

Эрүүл мэндийн яаманд байрладаг, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус салбарт хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч А.Мөнхтайваныг АТГ-ын ажилтнууд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр албадан саатуулжээ.

Бидэнд олдсон мэдээллээр гэнэ. А.Мөнхтайван нь уг төслийн зохицуулагчийн албан тушаалыг эрхэлж, . Тэд “Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг ЭМСХХ-5 төслийн нэгжийн байранд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэгжлэг хийж холбогдох бичиг баримтуудыг нь хураан авсан. Улмаар .
Прокурор, мөрдөн шалгах байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэв. гэх мэдээлэл байгаа бөгөөд албаны хүмүүсээс тодруулахад “А.Мөнхтайваныг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан талаар мэдэгдсэн албан бичиг шүүхэд гаргасан. Үргэлжлүүлэн хорих хүсэлт прокурорын байгууллага гаргасныг шийдвэрлэх шүүх хурлыг өнөөдөр товлоод байна” гэлээ.
А.Мөнхтайваны хувьд өмнө нь ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан, ГССҮТ-ийн захирлын албан тушаалд томилогдохын өмнө нэрээ татсан, Азийн хөгжлийн банкны ЭМСХХ төслийн нэгжийн зохицуулагчаар нэлээд удаан хугацаанд ажиллаж буй нэгэн билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.