Швед, Финландын төлөөлөгчид Туркийн талтай хэлэлцээ хийнэ

Швед, Финландын төлөөлөгчид Туркийн Анкара хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд тус улсын өндөр албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийж, НАТО-д элсэх хүсэлтийг нь дэмжихийг ятгахаар төлөвлөж байна.

Скандинавын хоёр улс нь НАТО-д элсэх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор хүлээлгэн өгсөн нь Оросын цэргийн хүчин Украинд түрэмгийлснээс үүдэлтэй геополитикийн хамгийн том үр дагавруудын нэг болсон билээ. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас Швед, Финланд улсууд НАТО-д түргэн шуурхай элсэхийг найдаж байсан ч Турк улсын Засгийн газар энэхүү алхмыг эсэргүүцэж байгаа юм.

826023e2c8a33c50731aee90a23741e26f9c3408

Турк улсын зүгээс Швед, Финландыг Курдистаны Ажилчны нам болон Туркийн аюулгүй байдалд заналхийлсэн бусад байгууллагад дэмжлэг үзүүлдэг хэмээн буруушаасан. Мөн эдгээр хоёр орныг Туркийн зэвсгийн экспортод хязгаарлалт тавьж, сэжигтэй "террористуудыг" шилжүүлэн өгөхөөс татгалзсан гэж шүүмжилжээ.

Тэгвэл энэхүү байр суурийг өөрчлөх зорилготой төлөөлөгчдийн багийг Шведийн Төрийн нарийн бичгийн дарга Оскар Стенстрем болон Финландын Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дэд дарга Жукка Саловаара нар тэргүүлж байна.  

Эх сурвалж: AP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.