БИЧЛЭГ: Аса аварга шантаажилж, сар бүр 30 сая төгрөг авч байсан гэв

Хөх хотод суух Ерөнхий консул асан, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ Циркийн хувьчлалын талаар асуудал хөндсөн хэд хэдэн шууд дамжуулалт хийгээд байгаа.

Саяхны нэгэн лайв дээрээ Циркийн зүүн талын "Шим" худалдааны төвийн буурин дээр баригдсан барилгыг бариулсан "Хүдэр ургац" ХХК-ийн ерөнхий захирал Л.Цандэлэгийг Аса аварга буюу Д.Дагвадорж хэрхэн шантаажилж, мөнгө авч байсныг илчиллээ. Тэрбээр, 

-Циркийн хажуугийн энэхүү барилгыг тариа тарьдаг, Монгол улсын тод манлай уяач Л.Цандэлэг ах гадны хөрөнгө оруулагч нартай хамтран бариулсан юм. Тэгэхэд Дагвадорж "Хашаа барина, цонх хаана" гэж шантаажилж байгаад их хэмжээний мөнгө авсан гэдэг хэмээн ярьжээ. 

"Тайм классик тауэр" нэртэй 24 давхар энэхүү барилгыг бизнесмэн Л.Цандэлэг БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын хамтаар босгосон бөгөөд "Танай өндөр барилга Циркийн нарыг халхална" гэдгээр халхавчилж, Аса аварга сар бүр 30 сая төгрөг авч байсан гэжээ. Энэ талаар Л.Цандэлэг "Зүүн Өмнөд Азиас 100 сая долларын хөрөнгө оруулалт татсан. Сар бүр 30 сая төгрөг авч байсан шүү муу аалз Аса. Хүн биш" хэмээн жиргэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.