Хотын дарга Д.Сумъяабазар хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, зургаан орлогчоо чөлөөлөх захирамж гаргажээ
Хотын дарга Д.Сумъяабазар хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, зургаан орлогчоо чөлөөлөх захирамж гаргажээ. Улмаар шинээр хоёр орлогч томилох юм байна.
Захирамжийн дагуу:
- Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар,
- Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва,
- Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн,
- Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр
- Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн,
- Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг чөлөөлөх захирамжийг өчигдөр /2022.05.24/ гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.