БНСУ-д тактикийн цөмийн зэвсэг дахин байрлуулахгүй гэв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Солонгосын хойгт АНУ-ын тактикийн цөмийн зэвсгийг эргэн байршуулахгүй гэж өнгөрөгч даваа гарагт "CNN" агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.

Сөүлийн эсрэг аюул заналхийлэл үүссэн тохиолдолд АНУ туслалцаа үзүүлж, цөмийн зэвсгээс хамгаалахад бэлэн ч "Солонгосын хойгт тактикийн цөмийн зэвсгийг дахин байрлуулах боломжгүй" хэмээн ноён Ёл мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл нар өнгөрөгч бямба гарагт болсон дээд хэмжээний уулзалтынхаа дараа хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын цэргийн сургуулилтуудыг зөвхөн хамгаалалтын шинж чанартай гэж онцолсон бөгөөд Вашингтоны зүгээс үзүүлэх хамгаалалт, тусламжийг "сайжруулах"-д бэлэн байгааг дурдсан юм.

Түүнчлэн, хоёр Солонгосын хоорондох яриа хэлэлцээг эргэн сэргээх нь Пёньянаас шалтгаална гэж хэлсэн Мөн хэрэв Умард Солонгос долоо дахь удаагийн цөмийн туршилтаа гүйцэтгэвэл түүний Засгийн газар өмнөх Ерөнхийлөгч Мүн Жэ Иний засаг захиргаанаас өөр хариу арга хэмжээ авахыг тэрээр хэлсэн юм.

ace669f7 4ff6 4879 b8ee a20c2dd71ff1 ec301d0d

Эх сурвалж: CNN, Yonhap

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.