Хангалттай үнэлэгдсэн багш нарт 25 хүртэл хувийн нэмэлт урамшуулал олгоно

Боловсролын үнэлгээний төв багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг 2022 оны тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулах гэж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх хөндлөнгийн шалгалт Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний аргачлал, шалгуурыг олон улсын жишигтэй харьцуулан гаргажээ.

1. Хичээл сургалтын үйл ажиллагааг төлөвлөсөн байдал, төлөвлөлтөөс гарч буй үр дүн ямар байгааг үнэлэх,

2. Багшийн өөрийн тасралтгүй хөгжил ямар түвшинд байгааг тодорхойлох,

3. Багшийн зүгээс үзүүлэх хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийн дэмжлэг, үйл ажиллагааг үнэлэх,

4. Багш өөрийн болон байгууллагын зорилго зорилтыг хэрхэн биелүүлдэг болох, хамт олны үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулдаг эсэх, хамт олонтойгоо хамтран ажилладаг эсэхийг тодорхойлох 13 төрлөөр боловсруулжээ.

Эдгээр шалгалтаас суралцагчийн сурлагын амжилт, ахицыг тодорхойлох хөдөлмөрийн үнэлгээний шалгалт л бичгээр явагдана. Үлдсэн 12 шалгуур буюу багш өөрийгөө үнэлэх, багшийг удирдан зохион байгуулдаг захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, заах аргын нэгдлийн ахлагч болон багшийн ажлын үйлчилгээний үр шимийг хүртэгч суралцагч болон тэдний эцэг, эхээс өгөх үнэлгээг цуглуулах хөндлөнгийн үнэлгээний шалгуурууд цахим хэлбэрээр явагдах аж.

. Үлдсэн 65 оноог багшийн өөрийн үнэлгээ болон эцэг эх, суралцагч, захирал, заах аргын нэгдэл зэрэг бусад хөндлөнгөөс өгсөн үнэлгээнээс авах аж.

Шалгалтын үр дүнг БСШ-ны яам, Боловсролын ерөнхий газар хүлээн авах бөгөөд тодорхой болзол, шалгуурыг давж, үнэлгээний . Энэхүү үнэлгээг Боловсролын үнэлгээний төв гаргах бол урамшууллыг Боловсролын ерөнхий газраас хуваарилан олгохоор тогтжээ.

. Шалгалтын оноо багшид шийтгэл хүлээлгэх, ажлаас халах шалтгаан, үндэслэл болохгүйг Боловсролын үнэлгээний төв онцолж байна. Мөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.