Л.Буянтогтох: Аравдугаар ангийн сурагч гэртээ амь насаа алдсан тохиолдол гарсан
Нэр бүхий ЕБС-ийн сурагч биеийн тамирын хичээлдээ амны хаалттай гүйсний улмаас ухаан алдан, нас барсан гэх мэдээлэл гарсан. Тус асуудлыг БШУЯ-ны зүгээс ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбар өглөө.
БШУЯ-ны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан "Амны хаалттай биеийн тамирын хичээлд орж, дасгал хийсэн хоёр хүүхэд ухаан алдсан, тархинд цус харвасан, амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага, боловсролын газруудтай холбогдон мэдээлэл тодруулахад ташаа гэдэг нь тогтоогдсон" гэлээ.
Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох "Амралтын өдрүүдээр бүх сургуультай холбогдож мэдээлэл тодруулсан. Нэг сургууль дээр зургадугаар ангийн сурагч бэртсэн тохиолдол гарсан. Тодруулбал, биеийн тамирын хичээлдээ орох гэж байх үедээ бэртсэн байсан. Сургуулийн гадаах хяналтын камерыг шалгахад амны хаалтгүй, гадаа нөлөөгүйгээр бэртсэн нь тогтоогдсон. Сурагчийг ар гэрийнхэн нь эмнэлэгт эмчлүүлж байгаа.
Мөн тавдугаар сарын 13-нд аравдугаар ангийн нэг хүүхэд зүрхний импакт гэх оноштойгоор гэртээ амь насаа алдсан тохиолдол гарсан байна. Одоогоор биеийн тамирын хичээлд сурагчид амны хаалтгүй оруулж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.