Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30%-иас багасгаж, 20% болгоно

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг цахим хуудсандаа Ипотекийн зээлийн одоо байгаа урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгон бууруулах ажлын хэсгийг өөрийн биеэр ахалж байгаа талаараа мэдээлжээ.

Тэрбээр "Шадар Сайдаас үүрэг өгсний дагуу ажлын хэсгийг миний бие ахалж:
▪️ Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30%-иас багасгаж 20% болгох;
▪️ 2013-2020 онд ипотекийн 8%-ийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулан 6% болгох зэрэг бусад боломжуудыг судлан ажиллаж байна." гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.