ЕБС-ийн сурагчдыг амны хаалт зүүлгэхгүй байх чиглэлийг БШУЯ-аас өгчээ

Нэр бүхий ЕБС-ийн 10 болон зургаадугаар ангийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдан унасан талаарх мэдээлэл гарсан. Улмаар зургаадугаар ангийн хүүхэд нь ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хоёр хоног хэвтэн эмчлүүлж ухаан орсон хэдий ч амьсгалын дутагдлаас болж цус харвасан байна. 

Харин талаарх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм.

Тус асуудлыг БШУЯ-ны зүгээс ташаа мэдээлэл хэмээн өнөөдөр 14:00 цагт тайлбар хийхээр болжээ.

Цаг агаарын байдлаас үүдэн сурагчид хичээлдээ амны хаалттай сууж байгаа нь эрсдэл учруулж байна. Тиймээс ЭМЯ-наас маск зүүхгүй байж болох шийдвэрийг гаргаж, сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.