Их дэлгүүрийн зүүн талын замын асфальт бетон хучилтыг хийж дууслаа

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчлэхээр болсон. Энэ хүрээнд тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Баруун Сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замд асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж дууслаа.

 628aff332756fc061a5d9068

Тус замын тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг шинэчлэлийн ажлуудыг тавдугаар сарын 13-наас зургаадугаар сарын 1-н хүртэл гүйцэтгэхээр төлөвлөөд буй.

 628aff4a2756fc061a5d9069

Түүнчлэн гол болон туслах гудамж зам шинэчлэх 14 байршлаас Баянзүрх дүүрэг дэх Хилчний гудамж, Чингэлтэй дүүрэг дэх Партизаны гудамж гэсэн хоёр байршилд хашлагыг солих зэрэг засварын ажил эхлээд байна.

628aff972756fc061a5d906a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.