? LIVE: А.Ганхуяг: “Тэнүүн Огоо” ХХК-ийн өдрийн орлого 2015 онд 30-32 сая төгрөг байсан бол одоо 6-8 сая төгрөг болсон
Нийтийн тээврийн үйлчилгээний тулгамдсан асуудлын талаар Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос хэвлэлийн хурал хийж байна.
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн А.Ганхуяг:
-2015 онд улсын төсвөөс олгодог нөхөн олговор буюу хөнгөлөлттэй зорчдог /оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн/ иргэдийн зардал бүгд нийлээд 53 тэрбум төгрөгөөр санхүүждэг байсан. Бусад орлогоо бид өдөр тутмын орлогоосоо олдог байсан. Харин одоо хотын төсвөөс 161 тэрбум төгрөг гардаг болсон ч шугамын орлого нь багассан.
Жишээлбэл, “Тэнүүн Огоо” ХХК гэхэд 2015 онд 30-32 сая төгрөгийн өдрийн орлого олдог байсан компани өнөөдөр "Смарт карт"-наас 6-8 сая төгрөгийн өдрийн орлого гэж авдаг болсон.
2015 оноос өмнө кондуктортой байхад орлого тухайн компанийнх байсан. Харин смарт карттай болсноор бүх орлого тийшээ орж байгаа юм байна. Энэ мөнгө смартын мөнгө юм уу, эсвэл төрөөс санхүүждэг болохоор төрийнх юм уу гээд асууж байсан. Гэтэл “Смарт карт” ХХК бүгдийг нь цахимд шилжүүлнэ гэж байсан ч нийтийн тээврийг өнөөдөр хамгийн хүнд системд оруулчихлаа. Уг нь Т-Money буюу Солонгосын тээврийн хэрэгсэл орж ирэх ёстой ч зөвхөн автобусанд тавих төхөөрөмжийг нь л худалдаж оруулж ирсэн. Ийм л мөнгө угаалтын систем.
Тухайн үед манай Монголын компани 1.3 сая төгрөгийн өртөгөөр хийхээр шалгарчихсан байхад үүнийг болиулж 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай гээд “Смарт карт”-ыг оруулж ирсэн. Монголчууд үүнийг өөрсдөө хийж чадна. Гэтэл өнөөдөр явуулж байгаа смарт картны систем хамгийн буруу систем, захиралтай нь очиж уулзах гэхээр уулздаггүй. Дарга нартай нь уулзъя гэхэд бүгд Солонгост яваа гэдэг.
Манай салбар хувь, хувьсгалдаа ялгаагүй маш хүнд алдагдалтай ажиллаж байна. Ялангуяа нийтийн тээврийн хувийн компаниуд шатахууны маш их өртэй явна гэв.
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Дамдинсүрэн:
-2015-2016 онд смарт картын орлого гайгүй байсан. 2017 онд жилийн 50 тэрбумын орлого олсон бол энэ онд 21 тэрбумын л орлого олж байна.
Нийтийн тээвэр 200 төгрөгийн тарифаар явж байхад нэг автобус өдөртөө 200 мянган төгрөгийн орлого олдог байсан. Харин одоо 500 төгрөгийн тарифаар яваа хэрнээ нэг автобус өдөртөө 80 мянган төгрөгийн орлого олж байна.
Нэг зорчигчийг тээвэрлэх үнийг тооцоолж үзэхэд 1500 төгрөг байх ёстой. Харин өнөөдөр 500 төгрөг байна.
“Смарт карт” ХХК-д орлогыг төвлөрүүлэх, нэмэгдүүлэх талаар санал болгодог ч энэ талаар огт авч хэлэлцдэггүй гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.