Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлт болжээ

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол 5 дугаар сарын 19-ний өдөр Гадаад харилцааны яаманд болжээ.

Нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Япон Улсаас Монгол Улсад сууга Элчин сайд Х.Кобаяши, “Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар оролцож, үг хэлсэн байна үг хэлсэн байна.

Монгол, Япон хоёр улс бичиг соёлын өнө эртний уламжлалтай. бөгөөд монгол хэлээр бичигдсэн Японы уламжлалт хайкү шүлгийг монгол бичгээр бичиж, Монголын уудам тал нутаг, мойл цэцэг, Японы үзэсгэлэнт сакүра цэцгийг дүрслэн харуулжээ.

IMG 61f22be9efddc7394037476049456f6c V

Тухайлбал Зуны XVIII олимп Токио-1964 он, Олон улсын маркийн үзэсгэлэн ЭКСПО-1970, 1991, 2001, 2011 он, Өвлийн XI олимп Саппоро-1972 он, Монгол-Японы найрамдал 1994, 2000 он, Монгол улс, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30, 35, 40 жил, “Томо Юши Вада ба Ике Учи Экан”, “Осами Такаматсу” 2002 он, “Такуми Еада” 2003 он, Сумогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж 2005 он зэрэг Япон Улстай холбогдох олон марк шуудангийн гүйлгээнд гаргасан байна.

“Монгол Шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар ёслолд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардуулсан юм. Маркийг бүтээхэд ахмад дипломатч О.Батсайхан мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтран ажиллажээ.

2022 05 19 3 1024x6821

2022 05 19 4 1024x682

2022 05 19 2 1024x682

Japan mark

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.