НҮБ: Украин дахь дайн дэлхийн хүнсний хямралыг өдөөж болзошгүй

ОХУ-ын цэргийн хүчин Украинд түрэмгийлсний улмаас ирэх саруудад дэлхийн хүнсний хомстол үүсэж болзошгүй гэж НҮБ анхааруулжээ.

Дайнаас үүдэлтэй үнийн өсөлтөөс болж ядуу буурай орнуудын хүнсний аюулгүй байдал улам дордсон бөгөөд Украины экспортыг өмнөх түвшинд нь хүргэхгүй бол дэлхий дахин олон жил үргэлжлэх өлсгөлөнтэй нүүр тулж магадгүйг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлсэн юм.

Энэхүү мөргөлдөөнөөс өмнө Украин улс их хэмжээний наран цэцгийн тос, эрдэнэ шиш, улаан буудай зэрэг үр тариа экспортолж байсан одоо тус улсын боомтуудын нийлүүлэлт тасалдаад байгаа юм. Энэ нь дэлхийн нийлүүлэлтийг бууруулж, бусад бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэсэн бөгөөд

CO5EMLOUINI6FD5KXF4TNSOBQY

Ноён Гутерриш өнгөрөгч лхагва гарагт Нью-Йоркт болсон хуралдааны үеэр "Украин дахь мөргөлдөөний улмаас олон арван сая хүн хүнсний хомстолд өртөж, улмаар хоол тэжээлийн хомстол, өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй. Яг одоо дэлхий дээр хангалттай хоол хүнс байгаа учир бид хамтран ажиллах хэрэгтэй. Гэхдээ бид энэ асуудлыг өнөөдөр шийдэхгүй бол ирэх саруудад дэлхий даяар хүнсний хомстлын аюул нүүрлэнэ" хэмээсэн байна.

Гэвч гэдгийг тэрээр онцолсон юм. Тиймээс Антонио Гутерриш хүнсний экспортыг хэвийн хэмжээнд хүргэхийн тулд Орос, Украин, түүнчлэн АНУ, Европын Холбоотой "эрчимтэй харилцаж байгаа" гэжээ. Үүнээс гадна, Дэлхийн банк хүнсний аюулгүй байдлыг хангах төсөлд 12 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоо зарласан.

ОХУ, Украин хоёр дэлхийн улаан буудайн нийлүүлэлтийн 30 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд дайн эхлэхээс өмнө Украин сард 4.5 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог байсан ч одоо уг экспорт уналтад орж, үнийн огцом өсөлт үүсжээ. Түүнчлэн Энэтхэг улс өнгөрсөн бямба гарагт улаан буудайн экспортдоо хориг тавьсны улмаас үнэ улам өсөөд байна. НҮБ-ын мэдээлснээр,

2UNEWRDTFROXJCOOIBY7R34B6I

Screenshot (675)

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.