СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-19

🔴LIVE: Автотээврийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг тээвэрчид эсэргүүцлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

“Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ болон “Монгол тээвэр нэгдэл” ХХК хамтран нүүрсний тээврийн С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийж байна.

"Гашуунсухайт боомтод нийт 7000 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар тээврийн гаралт болон зохион байгуулалт сайн байгаа. Шадар сайд, Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2022 оны хамтарсан тушаалаар Гашуунсухайт боомт дахь тээвэрлэлтийг зохицуулах журам баталсны дагуу бид бөмбөлөг тээвэр хийж эхэлсэн. Тодорхой хэмжээний амжилттай явж байна гэж үзэж байна. Тухайлбал, 2-3 жилийн өмнө Цагаан хад боомтод  100 гаруй км тээврийн хэрэгслүүд зогсчихсон. Хэрүүл маргаантай, хоол ундгүй байдаг байсан.

Автотээврийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар хууль нь боловсрогдоод яваа. Үүнтэй холбоотойгоор саналаа илэрхийлэхээр бид цугларсан юм. Монгол улсад нийт нүүрсний тээврийн 10 хүрэхгүй хувийг үндэсний компаниуд эзэлж байгаа. Иймд энийг худалдан авагч талдаа хариуцуулан өгвөл маш хүнд нөхцөлд орно" гэв. 

“Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо”-ны захирал н.Адьяацэрэн

-Үүнээс харахад авто тээврийн компаниуд хүнд нөхцөлд байна мөн үндэсний эрх ашиг гэж байхгүй болчихсон.

Ингээд Засгийн газарт удаа дараа хүсэлт тавьж, тээвэрчдэд шударга хандахыг хүссэн. Гэвч хуульд ганц заалт оруулаад, өргөн барьжээ. Үүнд бид эмзэглэж байна.

Гэтэл Зам тээврийн яаманд бодлогыг хэрэгжүүлдэг агентлаг гэж байхгүй. Зөвхөн Замын хөгжлийн төв гэж бий. Авто тээврийн үндэсний төв Аж ахуйн тооцоотой төрийн өмчийн хороонд харьяалагддаг. Тэгэхээр Зам тээврийн сайдын өөрийнх нь хүрээнд эрхлэх асуудал төрийн өмчийн хорооны мэдлийн байгууллагууд хэрэгжүүлж байгаа юм.

Монголд авто тээврийн салбар байх уу, үндэсний тээврийн аж ахуй нэгжүүд гэж байх уу гэдэг нь эргэлзээтэй болж байна.

“Монгол тээврийн ирээдүй” ТББ-ын тэргүүн:

-Хууль зүйн яамнаас өргөн барьсан энэ хуулийн төсөл батлагдвал Монголын авто тээврийн салбарын бодлого алдагдана. Цар тахлын дараахан хөлөө олж байгаа Монголын тээвэрчид, өчнөөн олон хүн ажилгүй, орлогогүй болно.

Ийм заалт оруулж байгааг хэн нь ч мэдээгүй, хэвлэлийн бага хурлаас л мэдсэн. Ядаж холбогдох тээврийн компаниудын төлөөлөлтэй хэлэлцүүлэг хийж, шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн саналтай байна.

Одоо байгаа тээврийн байгууллагуудыг улам хүчтэй байлгахад анхаарах хэрэгтэй байна. Ерөнхийлөгч хэд хоногийн өмнө өөрсдөө хүнсээ үйлдвэрлэе гэсэн. Гэтэл тээврийн салбар ингээд уначихвэл тэр их хүнсийг хэн тээвэрлэх юм бэ. Энэ утгаараа УИХ-ын гишүүд хууль батлахдаа хүлээцтэй хандаж, битгий яараач. Болж өгвөл Ерөнхийлөгч өө, энэ хууль батлагдвал хоригоо тавиач гэсэн хүсэлтийг тавьж байгаа юм гэв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.