СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-18

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, төмс, хүнсний ногоо тариалдаг иргэд болон хүнс үйлдвэрлэгчидтэй уулзлаа.

Энэ жил Орхон суманд 700 орчим иргэн, 30 орчим аж ахуйн нэгж, байгууллага  1,300 га талбайд 12 төрлийн төмс, хүнсний ногоо тариалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар явц 62 хувьтай байна.

Ногоочид Шарын голын услалтын системийг орон нутгийн өмчид авч иж бүрэн сэргээн засварлах, “Хөдөө аж ахуйн, техник үйлчилгээний дундын төв” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг өргөтгөх, лууван хураах дунд оврын хоёр комбайныг дээрх төвд олгох, дахин боловсруулах үйлдвэрийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Ногоочдын хүсэлтийг судалж, шийдвэрлэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд болон холбогдох байгууллагын удирдлагуудад чиглэл болголоо.

Ерөнхийлөгч мөн ногоочдын тарьж ургуулсан өргөст хэмх, хүнсний ногоог олон жилийн турш худалдан авдаг, тэднийг төрөл бүрээр дэмжиж хамтран ажилладаг “ГБТ трейдинг”, “Баясах фүүд” компанийн төлөөлөлтэй уулзлаа.

Аж ахуйн нэгжүүд НӨАТ-аас чөлөөлөх, урт хугацаатай, хүү багатай зээл олгоод туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. “ГБТ трейдинг” компани гэхэд л ажлаа хэвийн явуулахын тулд жилийн 18 хувийн хүүтэй зээлийг Банк бус санхүүгийн байгууллагаас авдаг байна.

.

Аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих, урамшуулал үзүүлэх, хүү багатай, урт хугацаатай зээл олгох, техник, технологийг нь шинэчлэх, хөргүүртэй агуулахтай болох, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх зэргийг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж үзэж байна.

Энэ хүрээнд тогтоолын төсөл боловсруулж ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсныг ногоочид болон хүнс үйлдвэрлэгчдэд хэллээ.  Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг  эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.