? Д.Монголхүү: Ийм хэмжээний эрсдэлтэй учирсан хүн хөлсний ажил хийдэггүй юм

Өнгөрсөн шөнө иргэн Д.Монголхүүгийн гэрийн хаалгыг гурван залуу тогшиж, оронгуутаа биед нь халдсан хэрэг гарчээ. Энэ талаар болон Монголын Ардчилсан холбоонд холбогдох асуудлаар түүнтэй ярилцлаа.

Иргэн Д.Монголхүү:

-Захиргааны хэргийн шүүхэд Монголын Ардчилсан холбооны 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргасан. Үүнээс хойш янз бүрийн дарамт, заналхийлэл ирдэг болсон. Ялангуяа сүүлийн үед идэвхжиж байна. Фэйсбүүк чатаар “Монголын Ардчилсан холбооноос хол бай...” гэсэн агуулга бүхий чатууд ирдэг.

Урд шөнө 3 цагийн алдад манай гэрийн хаалгыг тогшсон. “Монголоо ах юмаа орхичихжээ” гэхэд нь нээтэл нүүрээ битүү халхалсан гурван залуу цээж рүү өшиглөсөн. Хойшоо саваад унатал дээрээс хоёр залуу нь дэвссэн. Тэгээд барьж авахын завдалгүй зугтчихсан.

Буу ашиглах тухайд цагдаагийн газарт сургалтад сууж, эрхээ авдаг юм шиг байна лээ. Маргаашаас хөөцөлдөе гэж бодож байна. Өөрийгөө хамгаалахын тулд буу ашиглана.

Миний фэйсбүүк хаягийг хуурамчаар үйлдэж, миний нэрээр мөнгө гуйж, дарамталдаг, ор хөнжлийн асуудал руу орж, айлган сүрдүүлдэг асуудал ч байна.

Оросын гар хөл болсон нь маш олон үйлдлээр нотлогддог. Мань хүн Монголыг Оросод тавьж өгч байна.

Харин Ардчилсан нам иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж байгаад баярлаж байна.

Ташуурдана гэдэг заналхийлэл бол төр ямар хүчгүйтсэнийг илэрхийлж байна.

Би Ардчилсан намын гишүүн мөн. Гэхдээ Ардчилсан намын гишүүн гэхээрээ Монгол улсын иргэн биш гэсэн үг биш биз дээ. Би өөртөө таалагдахгүй байгаа зүйлийнхээ эсрэг дуугарах эрхтэй. Би өөрийнхөө эрхийг хамгаалаад, дуугарсныг Ардчилсан намд үйлчилж байна гэж харвал эндүүрэл. С.Эрдэнэ, Ц.Элбэгдоржоос мөнгө аваад, хөлсний ажил хийж байгаа гэвэл, уучлаарай, тагнуулын байгууллага NоWar, NоDoublestandart, NoNaadam хөдөлгөөн, жагсаалд оролцсон бүх залуусыг шалгасан.

Би 10 хэрэг тохуулсан ч эхнээсээ шүүхээр ороод, ялалтаа авч байна. Учир нь, энэ бүгд зохиомол хэргүүд. .

Өөрийгөө хамгаалах тохиолдолд би буу ашиглаж болно. Би халдаагүй байхад хүн над руу халдвал шүү дээ. Намайг төр хамгаалж чадахгүй бол би өөрийгөө хамгаалах эрхтэй" гэв. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.