СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Пүүз угааж, хатааж, ариутгадаг угаалгын машины үйлчилгээ нэвтэрчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Өөртөө үйлчлэх угаалгын газар 2019 онд Монголд эхний салбараа нээжээ. Одоогоор нийслэлд таван салбартай бөгөөд 08:00-00:00 цагийн хооронд ажилладаг байна.

"Laundry zone" өөртөө үйлчлэх угаалгын газрын менежер Д.Минжбадгар: 

-Манайх 2019 онд БНСУ-ын франчайзын гэрээгээр Монголд орж ирсэн. Өөртөө үйлчлэх угаалгын газар маань 365 хоногийн туршид амралгүй ажилладаг.

Залуучууд, өндөр настай хүмүүс, завгүй хүмүүс хувцсаа угаагаад, хатаагаад явах боломжтой.

Пүүзний сет машины тухайд угаах, хатаах, ариутгах үйлчилгээтэй. Угаах машин нь зориулалтын сойзон дотортой, гүйлтийн болон даавуун пүүзнүүдийг угаадаг. Нэг удаа угаахдаа зургаан хос буюу 12 ширхэг пүүз угаадаг. Угаах хугацаа нь 38 минут үргэлжилдэг.

Пүүзээ хатаахын тулд долоо хоног нар дагуулж тавьдаг, өвлийн улиралд хатаахад хүндрэлтэй байдаг. Гэтэл энэ угаалгын машин маань угаагаад, хатаагаад, ариутгаад өгдөг. Ялангуяа хэт ягаан туяагаар бүх пүүзнүүдийг ариутгаж, хатаадгаараа онцлог. Хатаах машины үргэлжлэх хугацаа нь 45 минут.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.63

Хаана байдаг юм бэ

9903
1 жилийн өмнө
202.126.89.9

sainuu bnuu xuuli saixuulax ix surguultai oirxon salbar xaana be. zaabal 12 shirxeg baix ymuu 3.4 shirxeg ugaalgaj bolno bizdee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.