Мариуполийн гангийн үйлдвэрт гацсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлжээ

ОХУ-ын цэргийн хүчинд бүслэгдээд буй Украины Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрт хоёр сар гаруйн турш гацаад байсан хэдэн зуун украйн цэргийг нүүлгэн шилжүүлсэн талаар албаныхан мэдээлжээ.

Шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар тохиролцоонд хүрснийг Оросын тал өмнө нь мэдэгдээд байсан билээ. бол дахиад 211 цэргийг мөн босогчдын хяналтад байгаа Оленовка руу шилжүүлсэн гэж Украины Батлан ​​хамгаалахын дэд сайд Ганна Маляр хэлжээ. Эдгээр цэргийг олзлогдсон орос цэргүүдээр солино гэдгийг тэрээр тэмдэглэсэн юм.

28891341 ukraine krieg blick auf das azowstal werk in der hafenstadt mariupol 2s187CfakEBG

Ийнхүү Украины дайчдыг тээвэрлэсэн арав орчим автобус Азовсталь үйлдвэрийн талбайгаас өнгөрөгч даваа гаргийн орой гарч яваа нь хоёр улсын хэвлэлүүдийн дүрс бичлэгт буусан байна. Энэхүү нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд Украины зэвсэгт хүчин, тагнуулын болон хэлэлцээрийн баг, мөн Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ оролцсон гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

Оросын зэвсэгт хүчин өнгөрөгч 3 дугаар сарын эхээр Мариуполь боомт хотыг бүслэн орсноос хойш

War in Ukraine more than 260 Ukrainian fighters evacuated from

image1

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.