? LIVE: М.Намуун яг одоо ДАШТ-ий медалийн төлөө тулалдана
Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлж байна.
Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр,С.Баттулга нарын удирдлага дор 10 тамирчин өрсөлдөж байна.
Яг одоо -57кг жинд М.Намуун Ази тивийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Маниша Моунтай хүрэл медалийн төлөөх тулаанаа хийнэ. /В рингний зургаа дахь тулаан/
Харин -54кг жинд О.Есүгэн Тайландын боксчинтой Улаанбаатарын цагаар 23 цагт хүрэл медалийн төлөө тулалдах хуваарьтай байна.
Уламжлал ёсоор спортын дагнасан мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг шууд дамжуулан үзүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.