СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-16

Хуульч Б.Амгаланбаатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж барилга барьсан С.Эрдэнийг улс төрөөс зайлуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ардчилсан нам зориулалтын бус байр ашиглаж байгаа талаар хуульч Б.Амгаланбаатар мэдээллээ. Тэрээр Э.Бат-Үүл, С.Эрдэнийг Ардчилсан намыг тайван орхиж, тэтгэвэртээ гарахыг уриалав.

Хуульч Б.Амгаланбаатар:

-Би 2021 оны наймдугаар сараас эхлээд "Шонхор тауэр"-ыг найман жилийн хугацаанд зориулалтаар ашиглаагүй талаар ярьсаар байгаа. " байдаг. Зориулалтаар нь ашиглахгүй байгаа тус барилгын 4,5-р давхарт С.Эрдэнэ гэдэг хүн өөрийгөө АН-ын дарга гэж өргөмжлөөд, өөрийг нь тойрон хүрээлэгчид хэсэг бүлэг хүмүүсээр нам төлөөлөөлөөд сууж байгааг эсэргүүцэж байна.

АН-ыг хоёр хуваагаад явж байгаа С.Эрдэнэ гэдэг хүн 2020 оны сонгуулиар хариуцлагаа хүлээгээд ажлаа өгчихсөн. Эрх баригчидтай ял наймаалцдаг, өөрийнхөө гэм буруугүйг нуун дарагдуулахын тулд АН-ыг ийнхүү хоёр хуваагаад явж байна. Ардчилсан намыг дэмждэг, ардчиллын 180 мянган гишүүний эрх ашгийг уландаа гишгээд явж байна. Энэ зүйлийг бид таслан зогзоох ёстой. С.Эрдэнэ мэт хулгайчуудад битгий боломж олго гэж хэлэхийг хүсэж байна.

2010 онд “Шонхор тауэр”-ын газрыг “Төгс Эрдэм Сан” ТББ-аар дамжуулан авсан байдаг. Уг сан нь анх байгуулагдахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх, сургалт, боловсролыг дэмжих, судалгаа, төсөл явуулах зорилгоор байгуулагдсан юм билээ. Үүнээс хойш 12 жилийн дараа буюу 2010 онд нийт  330м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авч барилгын ажлыг эхлүүлж, 2014 онд 601 м.кв болгон Улсын комисс хүлээж авсан байдаг. Тухайн үед хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байсан. Өнөөдөр Э.Бат-Үүл, С.Эрдэнэ хоёр хамт тэмцэж байгаа мэт харагдавч тэр хоёрт энэ мэт барьсан барилга, газрын асуудал олон байгаа. Баримт нотолгоонууд нь байгаа.

Э.Бат-Үүл, С.Эрдэнэ хоёр залуудаа ардчилал, хүний эрхийн төлөө тэмцдэг байсан байж болох ч одоо залуусдаа байр сууриа тавьж өгөх цаг нь болсон. Улс төрөөсөө цэвэр нэртэй тэтгэвэртээ гарах цаг чинь болсон. Бидний шаардлагыг хүлээн авах хүртэл нь тэмцлээ үргэлжлүүлнэ гэлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.