УИХ-ын дарга Г.Занданшатар гэр бүлийн хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ

Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байгаа бөгөөд манай улс 19 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэж байгаа юм. 

Энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар гэр бүлийн хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Өрх айл болсон ойн энэ өдрөө гэргий, хүүхдүүдийнхээ хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Тарьсан моддоо арчлан, ургуулахыг дор бүрнээ хариуцахаар болов.ЗАНДАНШАТАРХаньтайгаа гэр бүл болоод 27 хаврыг хамтдаа үджээ.

Өнөөдөр хүрз, хувин барьсан хүүхэд, залуус энд тэндгүй харагдаж, цэцэрлэгт хүрээлэн маань хөл хөдөлгөөнтэй байна. Айл өрх бүрийн “амьдралын мод” өнө удаан жил өнгөжин, нахиалах болтугай" гэжээ. З2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.