Олон улсын гэр бүлийн өдрийг манай улс 19 дэх жилдээ тэмдэглэж байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 15-нд Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна.

Монгол Улс 19 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. 

1993 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарган хамгийн анхны Олон улсын Гэр бүлийн өдрийг 1994 оны тавдугаар сарын 15-нд тэмдэглэж эхэлсэн.

Олон улсын гэр бүлийн өдөр нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог олон нийтэд сурталчилдаг ач холбогдолтой өдөр юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.