СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Унгарын соёлын өдрүүд" болж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Унгар Улсын Элчин сайдын яам хамтран "Унгарын соёлын өдрүүд"-ийг зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд өчигдөр Шангри-Ла худалдааны төвд Унгарын үндэсний хоол, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, уран зохиол, аялал жуулчлалын салбарын сурталчилгаа, рубикийн шооны үзүүлбэр, урлагийн тоглолт болсон. Тэгвэл өнөөдөр "Унгарын соёлын өдрүүд" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх "НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Унгар Улсын соёлын өдрүүд арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ нь хоёр улсын түүх, соёлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зэрэг чухал ач холбогдолтой. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хугацаанд соёл, боловсрол, аж үйлдвэрийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллаж ирсэн. Мөн Цаашид найм, есдүгээр сард Япон, Солонгос Улсын соёлыг өдрүүдийг төв талбайд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна" гэжээ.

Өдөрлөгийн үеэр Сүхбаатарын талбайд Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, шинжлэх ухаан, технологи, соёл, уран зохиол, аялал жуулчлалын талаар танилцуулснаас гадна Монголын үндэсний түүхийн музейн үзэсгэлэнг дэлгэсэн байна. Түүнчлэн Унгарын ардын бүжгийн "Кинчөө" чуулгын тоглолт болж, Улаанбаатар театр болон Цэргийн дуу бүжгийн чуулга, Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулжээ

Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала "Хоёр өдөр үргэлжилж буй Унгарын соёлын өдрүүдээр ардын бүжгийн "Кинчөө" чуулгын уран бүтээлчдийн тоглолт болж, Шангри-Ла төвийн IMAX кино театрт манай кино үзэгчдийн хүртээл боллоо. Энэ бол хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм" хэмээсэн байна.

Мөн Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Монголын хүүхдийн ордонтой хамтран "Миний мэдэх Унгар орон" сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулжээ. Уралдаанд нийт 207 бүтээл ирснээс өнөөдөр шилдгүүдээ тодруулсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.