"UB cup 2022" хөлбөмбөгийн тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Нийтийн хөл бөмбөг" хөтөлбөрийн хүрээн дэх "UB cup 2022" хөлбөмбөгийн тэмцээний нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд болжээ. Нийслэлийн дүүргүүдийн аваргыг шалгаруулах тус тэмцээн энэ сарын 8-наас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар шилдэг дөрвөн баг шалгарч үлдсэн байна.

Нийтийн эрүүл мэндэд анхаарч, хөлбөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах зорилгоор энэхүү хөтөлбөр жил бүр хэрэгжих юм.

Тэмцээнийг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөлбөмбөгийн спорт нь олимпын наадмын адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болдог, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй "хаан спорт" гэдгийг онцолжээ. Мөн нийслэлийн удирдлагууд энэхүү арга хэмжээг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлсэн аж.

627f60e12756fc061a5d8ff0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Улаанбаатар хотод улсын хүн амын тал хувь нь ажиллаж, амьдардаг. Нийслэлийн зүгээс олон нийтийг хамарсан спортын үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарч, бодлогоороо дэмжин ажиллаж байгаа. Иргэд ногоон байгууламж, спортын арга хэмжээ зохион байгуулж, чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэх талбайтай болохыг хүсэж байна. Тиймээс " хэмээсэн юм.

627f60222756fc061a5d8fec

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "Хөлбөмбөгийн спортыг сурталчлан таниулах, хүүхэд залуучуудыг бие бялдрын хувьд хөгжүүлэх зорилготойгоор энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. " гэжээ.

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар " Манай улс Палестин, Йемен, Филиппин улсын шигшээ багууд бүхий нэг бүсийг хариуцан зохион байгуулна. Харин үндэсний эмэгтэй шигшээ баг Европын хөлбөмбөгийн холбооны төслийн хүрээнд гадаадын багуудтай тоглоно" гэдгийг дурдсан байна.

"UB cup 2022" тэмцээний шигшээ тоглолтууд энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд болно.

627f5fe22756fc061a5d8fe8

627f60102756fc061a5d8feb

627f60082756fc061a5d8fea

627f60f12756fc061a5d8ff1

627f60cb2756fc061a5d8fee

627f60c02756fc061a5d8fed

627f60d12756fc061a5d8fef

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.