Калифорнийн ойн түймэр тархаж, 20 гаруй байшин шатжээ

АНУ-ын Калифорни муж улсын өмнөд хэсэгт дэгдсэн ойн түймрийн улмаас Лагуна далайн эрэг орчмын толгодод байрлах 20 орчим тансаг зэрэглэлийн байшин шатаж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Тус бүс нутагт олон арван жил үргэлжилсэн ган гачигтай холбоотойгоор гал түймрийн улирал энэ жил эрт эхэлсэн бөгөөд  Олон сая ам.долларын үнэтэй байшингууд нэг шөнийн дотор шатсаны дараа Лагуна Нигуэль, Коронадо Пойнт орчмын эргэн тойронд гал бөхөөгч бодисыг нисдэг тэргээр цацаж байгаа ба 900 орчим байшингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна.

rawImage

гэж албаныхан мэдээлжээ. Мөн ойн түймрийг бүрэн унтрааж чадаагүй байгаа ч түймрийг өдөөж буй хүчтэй салхи намжих төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлсэн юм. 

Одоогоор энэхүү түймрийн шалтгааныг шалгаж байгаа ба Калифорнийн өмнөд хэсгийн ихэнх хэсгийг цахилгаан эрчим хүчээр хангадаг "Өмнөд Калифорнийн Эдисон" компанийн зүгээс "Гал түймэр гарахтай ойролцоо үед цахилгаан хэлхээний үйл ажиллагаа илэрсэн" гэж мэдэгджээ.

https   cdn

4ZFW37WPTBJ3FDDFIA7CH7SVAQ

rawImage (1)

 methode times prod web bin e42f12ac d1d1 11ec 9d8b 0826aa666f4f

 124715853 gettyimages 1240611127

Screenshot (655)

6f0115de02b75cda57bd2da35e5579d3

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.