Шри-Ланкад шинэ Засгийн газар байгуулахгүй бол эдийн засаг нь "сүйрнэ" гэв

Шри Ланкад хоёр өдрийн дотор шинэ Засгийн газрыг томилж, улс төрийн тогтвортой байдлыг сэргээхгүй бол тус улсын эдийн засаг "эргэж буцалтгүй сүйрнэ" гэж Шри Ланкийн Төв банкны Ерөнхийлөгч Нандалал Верасингхе мэдэгджээ.

Түүний хэлснээр, сүүлийн өдрүүдэд иргэдийн эсэргүүцлийн жагсаал хурцдаж, хүчирхийлэл ихсэх болсон нь эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг замхруулснаас гадна огцорсон Ерөнхий сайдыг орлох хүн байхгүй байгаа нь асуудлыг хүндрүүлж байгаа аж. гэдгийг тэрээр онцолсон юм.

Ноён Верасингхе энэ талаар "Хэрэв ойрын хоёр хоногт шинэ Засгийн газрыг байгуулахгүй бол эдийн засаг бүрэн сүйрэх бөгөөд хэн ч үүнийг аварч чадахгүй. Би Төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллалаа гээд тус болохгүй. Засгийн газрыг яаралтай байгуулах арга хэмжээ авахгүй бол би огцорно" хэмээн мэдэгдсэн байна.

2022 04 29T132850Z 1378225620 RC20JT975J58 RTRMADP 3 SRI LANKA CRISIS

Түүнчлэн, улс төрийн тогтвортой байдлыг тогтоож чадахгүй байсан ч тун удахгүй тус улсын бензин, дизель түлшний нөөц багасаж, иргэдийн жагсаал улам өргөжих аюултайг тэрээр нэмж хэлжээ. Энэхүү хурцадмал байдлын улмаас энэ долоо хоногт есөн хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан юм.

Нандалал Верасингхе Шри Ланкийн Төв банкны Ерөнхийлөгчөөр өнгөрсөн сард томилогдсоныхоо дараахан тус улсын билээ. Тэрээр мөн арилжааны банкнуудын валютын хөрвөх чадварыг сайжруулахын тулд зээлийн хүүг бараг хоёр дахин нэмэгдүүлж, рупийн ханшийг хурдацтай сулруулсан аж.

Sri Lanka crisis

278651746 589822035485617 7860853517525624831 n

cbefe75ad46e21657ec2bbb4ee14dbc54265e11f

sri lanka

3000 (2)

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.