АНУ Украинд 40 тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлнэ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Украинд 40 тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг өнгөрөгч мягмар гарагт баталжээ.

Уг хуулийн төсөл нь шаардлагатай олонхын саналыг авсан бөгөөд одоо тус улсын Сенатад шилжүүлэх юм. Хэрэв Сенатын зүгээс ч мөн энэхүү тусламжийг баталбал Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурж, эцсийн байдлаар баталгаажуулах билээ.

Ноён Байден эхлээд 33 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилтийг хүссэн бөгөөд хууль тогтоогчдыг цаг алдалгүй ажиллаж, хуулийн төслийг шуурхай батлахыг уриалсан. ба үгүй бол дэмжлэгээ бүрмөсөн зогсоох шаардлагатай аж.

Тэгвэл тус улсын Конгресс энэхүү шинэ багцыг 40 тэрбум ам.доллар болгож өсгөсөн бөгөөд байлдааны техник хэрэгсэл, хүнсний тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхийг санал болгосон байна. юм.

09DC UKRAINE WEAPONS cover videoSixteenByNineJumbo1600 v3

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.