ӨНӨӨДӨР: "Монголоо Беларусь болгохгүй!" цуглаан болно
Өнөөдөр /2022.05.11/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
08:00 цагт:
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. Хурлаар цаг нь тулсан төлбөрүүд болох Самурай бонд, Евро бонд буюу "Сэргэн мандалт" нэртэй бондуудыг Хөгжлийн банкны эргэн төлөгдөх өрөөр төлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
9:00 цагт
-Дотоодын цэргийн 805 дугаар ангид "Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтын төв"-ийн нээлт болно. Утас: 98336878
10:00 цагт
-“Туушин” зочид буудалд “Хөдөө орон нутагт КОВИД-19-ийн эсрэг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх техникийн туслалцаа” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99219633
-МУИС-ийн Номын санд “ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУ СУДЛААЧ” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал болно. Утас: 99002019
-Төрийн ордонд Хууль зүйн байнгын хороо хуралдаж архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
11:00 цагт
- “Хэвлэлийн хүрээлэн”-д сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг “Сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй хүнлэг бус харьцахаа больцгооё” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
-"Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын оюутны спортын холбоо, их, дээд сургуулийн удирдлагууд Монголын оюутны спортын V наадмын дүнгийн талаар мэдээлнэ.
11:30 цагт
-МҮЭХ-нд үйлвэрчний эвлэлийн байгууллагаас Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банканд хадгалсан 234 тэрбум төгрөгийн асуудал, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгооны талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 95115380
-“Үндэсний мэдээллийн төв”-д “Монголдоо сайхан амьдаръя, ажлаа хий” тайван жагсаалаас Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа залуусын төлөөлөл хэвлэлийн хурал хийнэ.
12:00 цагт
-Төрийн ордонд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж ЕБС-ийн сурагчдын тамхины хэрэглээний талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсоно.
13:00 цагт
-Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй!" цуглаан зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.