БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Юн Сок Ёл тангараг өргөжээ

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сок Ёл өнөөдөр өглөө тангаргаа өргөж, улс орноо либерал ардчилал, зах зээлийн эдийн засгийн суурин дээр сэргээн босгохоо амлажээ.

Тус улсын Үндэсний Ассамблейн ордны өмнө цугларсан 41 мянга орчим хүнд хандаж үг хэлэхдээ ноён Юн бусад улс оронтой хамтран ажиллаж, нийтлэг сорилтуудыг шийдвэрлэхээ мэдэгдээд, улс төр, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах нь хэчнээн чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна.

тэрээр "Либерал ардчиллыг дэмжин, зах зээлийн эдийн засгийг цэцэглэн хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн итгэл даасан гишүүний үүрэг хариуцлагаа биелүүлж, жинхэнэ утгаараа ард түмнийхээ мэдэлд байдаг улс үндэстнийг бий болгох нь бидний үеийнхний үүрэг" хэмээсэн юм.

np file 157682

Түүнчлэн, хэрэв Ерөнхийлөгч Юн "Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрүүд нь зөвхөн манай улс төдийгүй Зүүн хойд Азийн аюулгүй байдалд заналхийлж байгаа ч энэ аюулыг энхийн замаар шийдвэрлэхийн тулд яриа хэлэлцээ явуулах үүд хаалга үргэлж нээлттэй байх болно" гэж хэлсэн байна.

Юн Сок Ёл таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа өнгөрсөн шөнийн 00:00 цагт эхлүүлэхдээ Ёнсан дахь Ерөнхийлөгчийн Тамгын газрын шинэ байрны газар доорх хоргодох байрт Штабын дарга нарын нэгдсэн хорооноос аюулгүй байдлын талаар мэдээлэл авсан аж. юм.

dca4fc3526304ef0ad247191889aacbf

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.