СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олон улсын ачааг саадгүй нэвтрүүлэхээр тохиролцож, хахууль авсан даргыг 30 саяар торгохоор шийдвэрлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар (УХШИГГ)-ын даргаар ажиллаж байсан Б.Мягмар, түүний найз У.Энхболд, “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

Б.Мягмарыг олон улсын ачаа тээвэр зуучийн компанийнхнаас хахууль авсан, эрх мэдлээ урвуулсан хэрэгт буруутган 2019 оны есдүгээр сард хууль сахиулагчид шалгаж эхэлсэн юм.

Тодруулбал, УХШИГГ-ын даргыг Монгол, АНУ-ын хооронд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалаас удаа дараа хахууль авсан хэрэгт буруутгасан бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар энэ бүхэн нь тогтоогдсон байдаг. УХШИГГ-ын дарга нь “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалтай найз У.Энхболдыгоо гэрээ хийлгэж, дансаар нь мөнгө авсан болохыг мөрдөгчид тогтоосон аж.

Улмаар тус компанийн ачааг хурдан шалгаад саадгүй нэвтрүүлэх чиглэл өгч найзынхаа дансаар багагүй хэмжээний мөнгө авсан хэмээн буруутгасан юм.

Тиймээс НПГ-аас Б.Мягмарт Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Харин “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд нэлээд хугацаа өнгөрсөн билээ.

Уг хэргийг дээрх шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун өмнө нь нэг удаа  нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан бөгөөд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгосон юм. Шүүгдэгч дээрх гурван хүн, тэдний өмгөөлөгч над Дээд шүүхэд хандсан ч хяналтын шатны шүүх хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхээр болсон.

Гэвч шүүх хурлаа хойшлуулсаар байсны эцэст Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд УХШИГГ-ын дарга асан Б.Мягмарыг 30 сая, “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбал, иргэн У.Энхболд нарыг тус бүр 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.73.41

Монголын шүүхээ гэж. Энд нэг салхи орох цаг нэгэнт болжээ.

Jawhaa
1 жилийн өмнө
64.119.21.99

hvnii muu vzsen ynziin psda bgan naad mygmar gedeg gulug chine er hvnd bh negch shinj bhgui uwiagui lalar bgn ih olon hvniig hoolnoos in salgasandaa shorond in hiihgui uur uchnuin hereg bga ter bolgonoos in yal nemeh heregtei

Зочин
1 жилийн өмнө
192.82.71.241

30 сая одоо мөнгө биш болсон төрийн албаны нэр хүндийг 3 сая USD -р үнэлж дээр нь эрүү үүсгэн хуулийн хариуцлага тооцож баймаар юм.

tuvshinjargal
1 жилийн өмнө
192.82.82.245

alban tushaaliig ni avah gej olon huniig huld ni chirj dee hunii muu uzsen humuus ergeed yahiig ni huleegeed suuj dee

hiisen nugel chin ergeed onoh tsag irnee haraarai
1 жилийн өмнө
192.82.82.245

shuudangiin gaalid ymar baasniih ni heel hahuuli baihav dee hunii muugaar her udaan hoollohiig chin harnaa

ATG
1 жилийн өмнө
192.82.82.245

Tom garuudaa barahgui ajil hiisen bolj TSALIN AVDAG uruvdultei ATG

Batsor
1 жилийн өмнө
192.82.82.245

daraa doloo honogiin 3 dah udur ene niitlegch ravjaa shuuhed duudagdah n dee heden tsaasnii tuluu amidralaa suiruuleh gj erthen ustagsan n deer bhdaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.