Дундговь аймагт осолдсон иргэнийг нисдэг тэргээр эсэн мэнд авчирлаа
Дундговь аймгийн Мандалговь суманд Иргэн Д /52 настай, эрэгтэй/ энэ сарын 5-д автомашинтай онхолдож хүнд гэмтсэн байна. Өвчтөн ухаангүй, автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь өчигдөр /2022.05.09/ гаргажээ.
Улмаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг /нисгэгч 2, аврах ажиллагааны мэргэжилтэн 1, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй/ өчигдөр 16:17 цагт Улаанбаатар хотоос хөөрч Дундговь аймгийн Мандалговь суманд 17:11 цагт газарджээ.
Улмаар, иргэн Д-г авч 17:45 цагт Мандалговь сумаас хөөрч, Улаанбаатар хотод 18:58 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Ташрамд дурдахад, зөвхөн өнгөрөгч сарын 21-ний өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд Онцгой байдлын ерөнхий газар хамтран орон нутагт осолд орсон 6 иргэнийг гурван удаагийн нислэгээр тус тус тээвэрлэн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Эх сурвалж: ГССҮТ.jpg)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.