Ардчилсан намын дарга Х.Баттулга Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөв
Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга Ялалтын баярын өдрийг тохиолдуулан Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ.
Өнөөдөр Гитлерийн фашизмыг ялсны 77 жилийн ойн түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байгаа. Монгол улс энэхүү өдрийг тэмдэглэлт жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн.
Түүнчлэн Ялтын бага хурлаар "БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан" учир 5 сарын 09-ний энэ өдөр монголчуудын хувьд онцгой ач холбогдлыг агуулдаг. Иймд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Ардчилсан намын дарга Х.Баттулга Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ.
Эх сурвалж: Ардчилсан нам
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.