ӨНӨӨДӨР: “NoWAR” хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах бүх нийтийн жагсаал хийх талаараа мэдээлнэ
Өнөөдөр /2022.05.09/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
10:00 цагт: “Бидний үрс" цэцэрлэгт 2-5 настай хүүхдүүдийн “Зураач багачууд” үзэсгэлэн эхэлнэ.
- Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлэг хуралдана.
10:30 цагт: "Монгол ньюс" мэдээллийн төвд “NoWAR” иргэдийн хөдөлгөөнөөс Засгийн газрыг огцруулах бүх нийтийн жагсаалын талаар мэдээлнэ.
11:00 цагт: "Монгол ньюс" мэдээллийн төвд Цэцэрлэгийн газраа булаалгасан 1000 хүүхдийн эцэг, эхийн төлөөлөгч суулт зарлах талаар мэдээлнэ.
- ТЕГ-т татварын байгууллагаас "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг тэмдэглэх талаар мэдээлнэ. Утас: 80806689, 80070366
11:30 цагт: "Монгол ньюс" мэдээллийн төвд Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын бурхны шашинт сүм хийдүүдийн холбоо, “Буяны далай дэлгэрүүлэгч төв”-өөс Шашин урлагийн цэнгүүн, Монгол түмний галын их тахилгын талаар мэдээлнэ.
13:00 цагт: "Өргөө" амаржих газарт тус газар ЭМЯ-ны харьяанд шилжиж, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон өргөжсөнтэй холбоотойгоор “ Нярайн амбулаторийн тусламж үйлчилгээ”-г шинээр нээнэ. Утас: 88000443, 93116060
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.