Иракийн шороон шуурганы улмаас нэг хүн амиа алджээ

Ирак улсад сүүлийн нэг сарын дотор долоо дахь удаагаа хүчтэй шороон шуурга дэгдсэний улмаас нэг хүн нас барж, 5,000 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ.

бөгөөд гуурсан хоолойн багтраа болон бусад архаг өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн юм. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, Багдад мужийн 2,000 орчим оршин суугчид "амьсгал боогдох" шинж тэмдэг илэрсэн аж.

Одоо тус улсын бүх эмнэлгийн байгууллага бэлэн байдалд ажиллаж байгаа ба амьсгалахад хүндрэлтэй болсны улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. бөгөөд дийлэнх нь хүчилтөрөгч болон бусад эмчилгээ хийлгэснийхээ дараа эмнэлгээс гарчээ.

N220506093802B

Иракт зуны саруудад шороон шуурга элбэг тохиолддог ч уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж эдгээр шуурга илүү ойр ойрхон болж байгааг зарим шинжээч онцолж байна. Ирэх хэдэн арван жилийн дараа тус улс нь жил бүр "272 хоногийн тоосжилттой" нүүр тулж магадгүй гэж Байгаль орчны яамны мэргэжилтэн нь анхааруулжээ. юм.

Сүүлийн жилүүдэд Иракт хур тунадас багасахын зэрэгцээ зуны температур нь 50 хэмээс тогтмол давж байгаа. Түүнчлэн тус улсын усны нөөц өнгөрсөн жилийнхээс аль хэдийн 50 хувиар буурсан бөгөөд усны хэрэглээний ихэнх хэсгийг хангадаг амин чухал Тигр, Евфрат голууд 20 жилийн дотор ширгэж болзошгүйг мэргэжилтнүүд онцолжээ.

Screenshot (606)

VRMV64ZF5JCCZEPHS32462ZPFY

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.