Жолооч, инженер, техникийн ажилтнуудыг хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагын сургалтад хамрууллаа

Жолооч, инженер, техникийн ажилтнуудыг хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагын сургалтад хамрууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн нэгдүгээр баазтай хамтран Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хууль, эрх зүйн талаарх мэдээлэл сургалтыг нийт 80 гаруй жолооч, инженер, техникийн ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа.

Сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль, эрх зүйн орчин, нийтийн тээврээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэхэд тулгамдаж буй саад бэрхшээлийн талаар мэдээлэл өгсөн юм.

279421028 287017136973867 7935068084809379783 n (1)

279441379 1036683253596483 7587746794000831368 n (1)

279396253 728973134917066 5367023886555245132 n (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.