ЕХ Оросын газрын тосны импортыг бүрэн хориглоно

Европын Холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний шинэ багцаа боловсруулсан бөгөөд үүний хүрээнд тус улсын газрын тосны импортыг бүрэн хориглож, дайны гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүст хориг тавихыг санал болгожээ.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейений хэлснээр, уг багц нь Орост үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Европт тулгарах хохирлыг багасгах зорилготой аж. ЕХ нь Оросын газрын тос, байгалийн хийнээс хэрхэн хараат бус болохоо сүүлийн хэдэн долоо хоногийн турш хэлэлцсэн билээ. Тус холбооны гишүүн улсууд 2022 оны эцэс гэхэд Оросын хийн импортыг гуравны хоёроор бууруулах амлалт өгсөн бол шинэ багцын дагуу юм.

696bc8e6 389b 49c4 8e99 8e8e68dc7377

Энэхүү шинэ багцыг эхлээд ЕХ-ны Элчин сайд нар батлах ёстой бөгөөд тэд ойрын хэдэн хоногт гарын үсэг зурах төлөвтэй байна. Унгарын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Золтан Ковач энэ талаар "Тэдний санал болгож буй зүйл нь Унгарын ашиг сонирхолд харшилна гэдгийг тэд маш сайн мэдэж байгаа ... хэрэв бид үүнийг хийвэл Унгарын эдийн засгийг сүйрүүлэх болно" хэмээн тэмдэглэсэн байна.

ЕХ-ны зүгээс ОХУ-ын газрын тосыг хориглохоос гадна юм. Түүнчлэн Оросын төрийн мэдлийн гурван том телевизэд хориг тавихаар төлөвлөж буйгаа тэрээр дурджээ.

 124423311 eu biggest russian oil importers nc

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.