ТЦА-наас нэг байршилд удаан хугацаагаар орхигдсон автомашины мэдээллийг авч эхэлжээ

Эзэмшигч нь тодорхойгүй, тухайн нэг байршилд удаан хугацаагаар орхигдсон автомашины мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны ерөнхий эргүүлийн 93020111 утсаар авч эхэллээ.

Өнөө өглөөний байдлаар хаягдсан зургаан машины мэдээллийг иргэд өгсөн байна. . Улмаар тухайн байршлын харьяалагдах цагдаагийн байгууллагууд руу мэдээллийг явуулж, АТҮТ-тэй хамтран автомашин эзэмшигчийг олох ажлууд хийгдэх юм байна.

278802527 349261317227864 8375755428792211052 n (1)

Нийслэлийн хэмжээнд энэ мэтээр эзэнгүй хаягдсан, олон жил татвар төлж, оношилгоонд ороогүй, улсын номер дугаар аваагүй зэрэг зөрчил бүхий автомашин олон байдаг байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.