Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газарт газар ухаж байсныг зогсоожээ

"Горхи Тэрэлж туул голын гүүрний ард газар ухаж байгаа" тухай мэдээлэл БОАЖЯ-нд иржээ.

Уг мэдээллийн дагуу шалгахад, "Фин резорт ХХК-ийн газар ашиглах зөвшөөрөл авсан талбайд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хяналт, шалгалт хариуцсан албан хаагчид үзлэг шалгалт хийжээ.

Шалгалтаар тус компани нь "Туул голын онцгой хамгаалалтын бүс" рүү орсон байгааг тогтоожээ. Тиймээс зөрчлийг арилгах, таслан зогсоох зорилгоор үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.