ӨНӨӨДӨР: Монголын залуучуудын холбооноос жагсагчдын тавьсан асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр /2022.04.19/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
10:00 цагт: ГХЯ-нд “Улаанбаатарын тунхаглал: Олон талт хамтын ажиллагаа түншлэлийг дэмжих уулзалт” болно. Утас: 70071117, 88053343
“Бишрэлт” зочид буудалд "Иргэний боловсролыг хөгжүүлэх нь" хүүхэд залуучуудын форум болно.
Төв шууданд Цахим хөгжлийн багц хуулийн хүрээнд хэрэгжүүлж буй “Иргэнд мэдэгдэл хүргэх систем”-ийн хэвлэлийн хурал болно. Утас: 94999598
Төрийн ордонд Хууль зүйн байнгын хороо Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
11:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
“MCS Plaza”-д Дэлxийн банкнаас жил бүр эрxлэн гаргадаг Монголын эдийн засгийн тайланг танилцуулна. Утас: 7007-8200
"Монгол ньюс" мэдээллийн төвд "Даяар монгол хөдөлгөөн"-өөс Монголд байгаа цагаач иргэд, үндэсний өв соёлын асуудлаар мэдээлнэ.
11:40 цагт: Дуучин Г.Даваадалайгийн “Өөдрөг байгаарай” тоглолтын хэвлэлийн хурал болно.
12:00 цагт: Төрийн ордонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсоно.
14:00 цагт: Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хороо Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.