“Мэргэжлээ зөв сонгоё” арга хэмжээ боллоо

Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУИС, СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуультай хамтран “Мэргэжлээ зөв сонгоё” арга хэмжээг зохион байгууллаа.

Нээлтэд ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарангарав, ХБХХЕГ-ын Хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ нар оролцлоо.

278355519 527224782450552 1023978264409904366 n (1)

Тус арга хэмжээнд Ерөнхий боловсролын 25, 29, 55, 63, 70, 116 дугаар сургуулийн төгсөх 9, 12 дугаар ангийн 140 гаруй сурагч хамрагдсан бөгөөд мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ажил мэргэжлийн ялгаа, мэргэжил эзэмших ач холбогдол, карьер, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн чиг баримжаа, мэргэжлээ зөв сонгоод амжилттай хөдөлмөр эрхэлж байгаа сайн туршлага зэрэг мэдээллийг хүргэлээ.

278127129 381573390646077 6095434922858882176 n (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.