Шенгений визийн мэдүүлгийг энэ сарын 25-наас авч эхэлнэ

Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Чех Улсын визээс гадна Словак, Швейцар, Эстони, Литва Улсын визийг төлөөлөн олгодог.  

2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс VFS Global олон улсын визийн мэдүүлэг хүлээн авах төвөөр дамжуулан богино хугацааны Шенгений визийн мэдүүлгийг хүлээн авч эхэлнэ.

Чех Улс 2022 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тус улсад ирэх гадаадын иргэдээс ПГУ шинжилгээний хариу, вакцины гэрчилгээ болон эрүүл мэндийн асуумж шаардах зохицуулалтаа цуцалсан болно.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын алба

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.